Archive by Author | Орчуулгын клуб

БИДНИЙ ОДОТ ТУГ

{Америкийн Нэгдсэн Улсын сүлд дуу}

Фрэнсисом Скоттом Ки – гийн 1814 онд бичсэн “Махерни усан боомтын хамгаалалт” гэдэг найраглалаас энэ дууны үгийг авсан байна. Фрэнсисом Скоттом Ки нь 1812 оны дайны үед Балтиморт Британийн усан онгоцнуудыг бут ниргэхийг харж байсан бөгөөд 35 настай залуухан өмгөөлөгч байжээ. Тэрээр яруу найраг сонирхдог, бичдэг нэгэн байсан бөгөөд энэ дайны дараа найраглалаа бичжээ. Анх удаа энэ сүлд дууг Балтиморт дуулсан байна.

Энэ дууны аяыг Британийн нийтээр дуулдаг дууны ая гэж бодсоор олон жил болжээ. Харин бүүр сүүлд 1980 аад онд ая зохиогч нь Жон Стаффорд Смит болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Энэ дууг 1889 оноос АНУ –н Усан Цэргийн сүлд дуу болгон албан ёсоор дуулж эхэлжээ. Дараа нь 1916 оноос Цагаан ордонд, харин 1931 оны 3-р сарын 3-нд Конгрессээс АНУ –ын Сүлд дуу болгон зарласан ажээ.

Энэхүү дууны шүлгийг орчуулагч Жамсрандоржийн Оюунцэцэг монгол хэлрүү орчуулсан байна.

The Star-Spangled Banner.  Бидний Одот Туг.

Шүлгийг Фрэнсис Скотт Ки,1814.  Хөгжмийг Жон Стаффорд Смит,1780.

Батлагдсан 1931 оны 3-р сарын 3.

 

Oh, say, can you see, by the da n’s early light,

What so proudly we hailed at the twilight’s last gleaming?

Whose broad stripes and bright stars, thro’ the perilous fight;

O’er the ramparts we watched, were so gallantly streaming.

And the rockets red glare, the bombs bursting in air,

Gave proof through the night that our flag was still there.

Oh, say, does that star – spangled banner yet wave

O’er the land of the free and the home of the brave?

 

Тулалдаан дунд, үдшийн гэгээнд мандуулсан

Тугийг, цэнхэр дээрээ ододтой тугийг минь

Улаан цагаан гал мэт алаглан цоргин дэрвэхийг

Ургах нарны туяанд чи харж байгаа биз дээ?

Өнгөрсөн шөнө пуужингийн гэрэлд гялбалзаад

Өөдгүй дайсанд өгсөн бидний бардам хариулт шүү.

Эрх чөлөөт орны эрэлхэг баатруудтай цуг

Эгнэгт хамт намирах болно, бидний одот туг!

 

On the shore, dimly seen through the mists of the deep,

Where the foe’s haughty host in dread silence reposes,

What is that which the breeze, o’er the towering steep,

As it fitfully blows, now conceals, now discloses?

Now it catches the gleam of the morning’s first beam,

In full glory reflected now shines on the stream:

This the star-spangled banner! O long may it wave

O’er the land of the free and the home of the brave.

 

Тэртээ эрэгт манан дундаа

Тэрслүү дайснууд хухирч байхад

Тэдэнд ч бидэнд ч харагдана. Боомтын дээгүүр

Тэнгэрт тулан алдан намирч харагдана.

Үүрийн гэгээ алтан туяагаа өгнө.

Үнэн алдрыг нь сэрүүхэн давалгаа сэлгэнэ.

Эрх чөлөөт оронд эрэлхэг баатруудтай хамт

Эгнэгт хамт намирах болно,бидний одот туг.

 

And where is that band who so vauntingly swore

That the havoc of war and the battle’s confusion

A home and a country should leave us no more?

Their blood has wiped out their foul footstep’s pollution.

No refuge could save the hireling and slave

From the terror of flight, or the gloom of the grave:

And the star-spangled banner in triumph doth wave

O’er the land of the free and the home of the brave.

 

Үхсэний сүнс,үхээрийн дайнаар биднийг

Үгээгүй малууд болгоно гэж

Дээрэнгүй амалсан алуурчид одоо хаана байна?

Дээшээ хаясан чулуу толгой дээр нь унажээ.

Хөлсний боолуудад гарах нүх байхгүй.

Хөлдүү булш,газрын гав хүлээж байна.

Эрэлхэг баатруудтай,эрх чөлөөт оронд л

Эгнэгт намирах болно,бидний одот туг.

 

Oh! Thus be it ever, when freeman shall stand

Between their loved homes and the war’s desolation!

Blest with victory and peace, may the heaven-rescued land

Praise the Power that hath made and preserved us a nation.

Then conquer we must, for our cause it is just,

And this be our motto: “In God is our trust.”

And the star-spangled banner forever shall wave

O’er the land of the free and the home of the.

 

Дайныг эсэргүүцэн эх нутгаа хамгаалан

Дайчин олон үргэлжид боссоор байх болно.

Ард биднийг тэтгэж,бидэнд хүчийг өгсөн

Ариун бурхан таныг магтан дуулья.

Үнэний төлөө тэмцэгчидийг хувь заяа тэтгэнэ.

“Энэрэлт бурхан минь!” энэ бидний уриа шүү.

Эрх чөлөөт оронд эрэлхэг баатруудтай байхад

Эгнэгт хамт мандах болно,бидний одот туг.

Күнзийн сургаалиас

“Yг хэлэлцэж бологсод лугаа эс хэлэлцвээс хvмvvнийг алдъюу, vг хэлэлцэж vл бологсод лугаа хэлэлцвээс vг алдъюу, мэргэн хvмvvн болвоос хvмvvнийг ч, vгийг ч vл алдъюу”

М.Чимидцэеэ: Бид хятад хэл, соёлыг маш сайн судалж байж дархлаатай болно

Эх сурвалж: Үнэн сонин, 2008-05-07

 

МУИС-ийн ГХСС-ийн багш, МУИС-ийн Кvнзийн институтын дэд захирал, нэрт орчуулагч, хятад судлаач М.Чимидцэеэтэй хийсэн ярилцлага.

Монголд Кvнзийн институт саяхан нээлтээ хийлээ. Ач холбогдлыг нь Та хэрхэн vнэлж байна вэ?
-Дэлхий даяар хятад хэл сурах давалгаа єрнєж байна. Ялангуяа Америк, Канад, Европын єндєр хєгжилтэй орнуудад. Монгол Улс маань энэ давалгаанаас хоцорч болохгvй. Хил залгаа хєрш орны хувьд хятад хvнтэй зєв харилцаж сурахын тулд, нєгєє утгаараа Монгол Улс оршин тогтнохын тулд бид хятад хэлийг заавал сурах шаардлагатай. Мєн хэлнээс гадна соёлыг нь маш сайн судалж, таних ёстой. Хятадын хэл, соёлыг мэдэж байж бид улстєрийн салбарт хамтын ажиллагаа, тvншлэлээ єргєжvvлж, бизнесийн салбарт vр ашигтай хамтран ажиллана. Тиймээс Кvнзийн институт Монголд салбараа нээсэн нь ихээхэн ач холбогдолтой юм. Зарим хvмvvсийн ойлгож байгаагаар Кvнзийн сургаалыг судалдаг газар биш. Кvнз бол Хятадын эртний сэтгэгч, сурган хvмvvжvvлэгч, дэлхийн суут арван их сэтгэгчийн нэг. Хятадын соёл гээд ярихад Кvнзийн соёлын тухай ярих хэрэгтэй болдог. Кvнзийн институт нь Бээжинд тєвтэй хятад хэлний дэлхийд тархсан сvлжээ юм. АНУ-д гэхэд 20 орчим, дэлхийн 60 гаруй оронд 220-иод салбар нь байна. Кvнзийн институт гурван vндсэн зорилготой. Нэгдvгээрт, хятад хэл заах, сургах дипломын бус сургалт явуулах. Хоёрдугаарт, Хятадын соёлыг судлах, гуравдугаарт, хятадтай холбоотой янз бvрийн соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
-Та институтдээ багшилдаг уу?
-Багшлалгvй яахав, би МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн хятад хэлний багш. Миний заадаг vндсэн хичээл бол монгол-хятад, хятад-монгол орчуулга. Би орчуулагчийн мэргэжилтэй.
Эртний Хятадын гvн ухааны сэтгэлгээний сонгодог судар болох Кvнзийн “Шvvмжлэл єгvvлэл”-ийг Та Монголд анх удаа бvрэн эхээр нь орчуулсан. Одоо гурав дахь удаагаа хэвлэгдээд байгаа юмаа даа?
-Кvнз хийгээд тvvний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт “Дєрвєн ном таван бичиг” бvхэлдээ Кvнзийн суртлын vндэс болдог. Хятад судлаач, орчуулагчийн хувьд эдгээр дєрвєн номыг Монголдоо орчуулж гаргах зорилготой. Дєрвєн номын эхнийх нь болох “Шvvмжлэл єгvvлэл”-ийг 2004 онд орчуулж гаргасан. Кvнзийн сургаалын гол цєм энэ номонд буй. Хоёр дахь ном “Их суртахуй”-г хэвлэлтээс дєнгєж гаргаад байна. Одоо цаана нь “Мэнзийн сургаал”, “Хэв дундын ёсон” гэж хоёр ном бий. Энэ дєрвєн номыг гаргачихвал монгол уншигчид маань Кvнзийн суртлын vндэстэй танилцах боломжтой гэсэн vг.
Эдгээр номыг гаргахын учир бий. Хятадын соёлыг таньж мэдье гэвэл энэ дєрвєн номыг заавал vзэх ёстой юм. Бид Хятадтай олон мянган жил айл хєрш байгаа мєртєє хятад судлал маш муу хєгжсєн. Дуулианаар их ярьдаг, дуулианаар их зvйл сонссон боловч бодитоор судалсан нь бага. Тиймээс монголчуудаа Хятад гvрнийг улам их танин мэдээсэй гэдэг vvднээс эдгээр номыг орчуулж, орчуулахаар зvтгэж байгаа юм. Ер нь манайханд “хятад хэлийг дэлгэрvvлэх гэлээ, уусгах гэж байна” гэхчилэн ярьдаг єрєєсгєл ойлголт бий. Харин эсрэгээр маш сайн судалж мэдэх шаардлагатай. Тэгж байж бид дархлаа бий болгож чадна.
-Ер нь бид урд хєршєє тєдийлєн сайн мэддэггvй. Хятадын уран зохиол гээд ярихад ойлголт муу, харин Оросыг гэх юм бол хvн бvхэн нэгийг хэлж чадна?
-Манай уран зохиолд Орос, Европын утга зохиолтой харьцуулахад маш ховор зvйлийн нэг энэ. Ялангуяа орчин vеийн Хятадын уран зохиолыг огт мэдэхгvй байгаа. Тэр хэмжээгээр таньж мэдэх vйл явц хязгаарагдмал байна л даа. Харин сонгодог уран зохиолын хувьд сайн орчуулагдсан. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хvйтэн уулын бичиг”, “Улаан асрын зvvд” гэхэд бvр XVII-XVIII зуунд орчуулагдсан. Миний хувьд монголчууддаа Хятадын эртний гvн ухааны сонгодог судруудыг ойлгуулж мэдvvлэх сэтгэлийн vvднээс орчуулга нухаад байгаа юм. “Хятадын сонгодог утга зохиолын дээж” гэдэг цуврал ном орчуулаад байгаа. Ер нь хийх юм их байна даа.
-Хятадын орчин vеийн утга зохиолын тєвшин ямар юм бэ, дэлхийтэй харьцуулахад?
-Маш єндєр тєвшинд хєгжиж байна. Єнгєрсєн жил Хятадад “Чоно тотем” гэдэг ном гарсан. Євєрмонголын малчдын аж амьдрал, хvн8 байгалийн харьцааг хєндсєн ном л доо. Энэ ном єнєєдєр дэлхийн бараг бvх хэлээр орчуулагдаад байгаа. Саяхан Азийн утга зохиолын том шагнал хvртсэн байна билээ. Энэ мэтчилэн Хятадын утга зохиол сvvлийн vед их хєгжиж байна. Энд нэг зvйлийг хэлэхэд Євєрмонголд орчуулсан номууд байна. Тэр номыг бид уншиж ойлгоход бас тєвєгтэй. Євєрмонголын болон манай хэл найруулгын vг хэллэг, vгсийн сан их холдсон учраас яруу сайхан найруулга нь учир дутагдалтай байдаг. Хятад орчуулгын vндсэн зарчим бол уг эхээс холдохгvй, vгчлэн орчуулах зарчмыг баримталдаг. Тэр утгаараа яруу сайхан тал нь орхигдоод vгчлэх, хатуу омойх тал нь давамгайлаад байдаг талтай.
-Та утга зохиолын орчуулгын тєрлєєр “Алтан єд” шагнал авч байсан. Яруу найраг орчуулдаг уу?
-Би яруу найраг нэг их орчуулдаггvй, тэр талын авъяас чадвар тааруу. Утга зохиолын шилдэг орчуулгын “Алтан єд” шагналыг 2005 онд Хятадын “Сvнзийн дайтахуйн ухаан” номын орчуулгаар авсан. Их алдартай ном, євєрмонголчууд ч одоо болтол орчуулаагvй байна. Энэ ном одоогоос 2500-гаад жилийн ємнє зохиогдсон. Сvvлийн 4000 жилд хvн тєрєлхтний тvvхэнд тодорч гарсан шилдэг арван номын нэг гэж vнэлэгддэг. Одоогоор манай дэлхийд мэдэгдэж байгаа цэрэг дайны онолын хамгийн анхны ном юм. Дэлхийн 30-аад хэлээр орчуулагдсан. Орчин vед яагаад ингэж vнэлэгдэж байна гэвэл баруунд бизнесийн салбарт гарын авлага болсон. Єєрєєр хэлбэл цэрэг дайны болон бизнесийн онол нь єрсєлдєєн-тэмцэл гэдэг утгаараа адил. Америк, Японы том том бизнесмэнvvд “Сvнзийн дайтахуйн ухаан” номын дагуу бизнесийн vйл ажиллагаагаа явуулж амжилт олсон байдаг. Тиймээс бизнесийн салбарт эрэлттэй, бизнесмэн хvн заавал унших ном болсон. Манай бизнесмэнvvд ч энэ номыг уншаасай гэж би хvсдэг. Энэ номын дагуу бизнесийн судалгаа хийдэг манай хэдэн залуучууд “Сvнз ба бизнес тєлєвлєлт” гэдэг ном бичиж гаргасан. Их эрэлт хэрэгцээтэй байгаа.

-Орчуулгыг “Тамын ажил” хэмээх нь бий. Хэлтэй хэн бvхэн орчуулагч болдоггvй нь ч vvнтэй холбоотой байх. Орчуулагчийн хувьд Таны баримталдаг зарчим юу вэ?
-Дэлхий нийтэд тогтсон орчуулгын vндсэн гурван зарчим бий. Yнэнч шударгуу байх, ойлгомжтой тод байх, яруу сайхан байх гэсэн. Манай эрдэмтэд 1740-єєд онд “Мэргэд гарахын орон” гэж орчуулгын гарын авлага туурвисан. Энэ бvтээлд тэрхvv гурван зарчмыг томъёолсон байдаг. Хятад бас яг энэ зарчмыг баримталдаг юм. Гэхдээ манайхаас хожуу, 1800-гаад оны vед буюу 160 жилийн дараа Хятадын эрдэмтэн эдгээр зарчмыг тодорхойлсон. Манай эрдэмтэн гvvш нар ямар их эрдэм чадалтай хvмvvс байсан бэ гэдэг нь эндээс харагддаг л даа. Бид орчуулга хийхдээ энэ зарчмуудыг баримтлах ёстой юм. Миний хувьд ч энэ л зарчмыг баримтлахсан гэж хичээдэг.
-Сvvлийн vед хvмvvс ном унших нь илт сэргэсэн байна. Тэр хэрээр ч олон сайхан ном гарч байгаа нь олзуурхууштай. Орчуулга оролдож буй залууст хандаж хэлэхэд юуг анхаараасай гэж боддог вэ?
-Нэгдvгээрт, ямар сэдвээр орчуулга хийх вэ гэдгээ зєв олж тогтоогоосой гэж боддог. Юм юм руу vсчих биш. Орчуулга гэдэг єргєн хvрээтэй ойлголт буюу шинжлэх ухаан, урлаг юм шvv дээ. Хоёрдугаарт, єнєєгийн зах зээлд, уншигчдад ямар орчуулга хэрэгтэй байна, юу дутагдаж байна, юуг хvсэн хvлээж байна вэ гэдгийг соргог мэдрээсэй. Жишээ нь миний бодлоор Хятадын орчин vеийн утга зохиолыг унших гэсэн хvсэл монголчуудад их байна. Харин хийдэг хvн нь ховор. Гуравдугаарт, vнэнхvv сэтгэлээсээ хийгээсэй. Орчуулгыг чєлєєт цагаараа ч юм уу эсвэл бизнесийн зорилгоор биш жинхэнэ vнэн сэтгэлээсээ соёрхож, сэтгэл зvрхээ зориулж хийгээсэй гэж хvсэх байна дээ. Тэгвэл сайн орчуулга болно.
Та сая хэллээ, манай уншигчдад Хятадын уран зохиол унших сонирхол их байна аа гэж. Гэтэл боловсролын салбарын тvшмэдvvд дунд сургуулийн хєтєлбєрєєс уран зрхиолын хичээлийг авч хаях гээд, цагийг нь багасгах гээд байна шvv дээ?
-Би багш хvн. Миний оюутнууддаа хэлдэг ганц зvйл бол “Та нар эхлээд монгол хэлээ сурах ёстой. Монгол хэлээ маш сайн сураад, монголоороо сайхан ярьдаг, сайхан найруулан бичдэг чадвар эзэмшсэний дараа сая гадаад хэлнээс орчуулга хийж чаддаг болно оо” гэж. Зарим оюутан ярьдаг л даа, багш аа би энийг ойлгоод байна, хэлж чадахгvй байна гэдэг. Энэ бол монгол хэлээ мэдэхгvй байгаагийн хамгийн энгийн жишээ. Тийм учраас хvvхдvvдээ тийш нь чиглvvлэх сэн гэж хvсдэг. Манайд сайн оюутнууд бий. Тэднийг харахаар баярладаг юм. Гэтэл манайхны нийтлэг хандлага бол эх хэлээ муу мэдэж байна. Ийм vед уран зохиолын хичээлийг багасгана, хасна гэдэг бол хамгийн аюултай зvйл. Монголоор сэтгэж чадахгvй бол гадаад хэлээр хэзээ ч ярьж чадахгvй, уншиж ойлгохгvй. Оюутнууддаа ярьдаг нэг жишээгээ бас хэлье. Манай алдарт зохиолч, орчуулагч Чойжилийн Чимэд гуайгаас нэг хvн асууж л дээ, “Та орос хэлээр яаж ингэж сайхан орчуулж, ярьж чадаж байна аа” гэхэд “ Миний дайны орос хэлтэй хvн Монголд олон байна. Надаас сайн хvмvvс ч байгаа. Би тэднээс монгол хэлээрээ л илvv. Тийм учраас би сайн орчуулагч” гэж хэлсэн байдаг юм. Ерєєс гадаад хэл сурахын vндэс нь тєрєлх хэл шvv дээ.

-Манайд гадаад хэлний сургалттай дунд сургууль олон байна. Боломжоо дагаад эцэг, эхчvvд маань хvvхэддээ багаас нь гадаад хэл эзэмшvvлэхийг хичээдэг болж. Харин энэ зєв vv?
-Би буруу гэж боддог. Хvvхдэд багаас нь гадаад хэл vзvvлэх нь тийм ач холбогдолтой зvйл биш. Харин ч бага насандаа эх хэлээ сайн сураад ахлах ангиасаа гадаад хэл сурч эхлэх юм бол илvv vр дvнтэй. Миний мэдэх хятад хэлтэй олон хvvхэд бий. Цэвэрхэн дуудлагатай, сайн уншдаг атлаа монгол хэлээрээ илэрхийлж чаддаггvй. Энэ нэг талаар их хортой. Багаасаа хэл сурвал цэвэрхэн дуудлагатай болж болно. Гэтэл тухайн улсын хэлээр цэвэрхэн ярих нь гол зорилго биш. Гол зорилго бол тухайн хэлээр зєв, сайн бичиж, найруулж, уншиж, орчуулж чаддаг чадвар эзэмшихэд юм. Гадаад хэл єнєєдєр мэдлэг биш, хэрэглээ болж хувирсан. Хvнд хэлний мэдлэг эзэмшvvлэх бус чадварыг нь эзэмшvvлэх ёстой юм.
Тэгвэл манай гадаад хэл сургах сургалтын аргад ч ихээхэн учир дутагдал байна аа даа?
-Манайд гадаад хэл заах сургалтын нэгдсэн систем тогтоогvй байна. Єнєєдєр гадаад хэлний сургалттай сургууль бvр єєр єєрийнхєєрєє зааж байна. Тухайн сургууль олдсон сурах бичгийнхээ хvрээнд л сургалт явуулж байгаа. Манай улсад хятад хэлний сургалттай 30-аад их дээд, 20 гаруй бага дунд сургууль бий. Манай Кvнзийн институт цаашдаа Монгол Улсын их дээд сургуулиудад vзэх монгол хvн, монгол ахуйд тохирсон сурах бичиг зохиож гаргах зорилготой.
-Та Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн гvйцэтгэх захирлын алба хашдаг. Хятад судлалын судалгааны орон зай нээлттэй байгааг дээр онцолж байсан?
-Хятад судлалын газрууд байна л даа. Гэхдээ дорвитой судалгаа харьцангуй бага, тєрєлжсєн судалгааны бvтээл ховор байгаа. Тиймээс энэ тал руу ажиллах шаардлага их байна. Хятадын хурдацтай хєгжлийн оньс, нууцыг бид судлах ёстой. Мєн хамгийн гол зvйлийг бид огт судлахгvй орхиод байна. Энэ бол Хятадын соёл. Ялангуяа энэ цаг vед гvнзгий судалгаа хийх хэрэгтэй юм.
-Монголчууд бидэнд нэг болгоомжлол байдаг, хятадууд олноор орж ирээд байна, уусчих вий гэсэн. Мэдээж жижиг улсын зовлон бий. Гэхдээ хятад хvнийг vзэн ядах сэтгэлээ зарим хvмvvс эх оронч vзлээр тайлбарлах нь бий. Гэтэл vнэндээ дэлхийн их гvрэн Хятадын хєгжил мєнхийн хєрш манай улсад хэрэгтэй л байх?
-Тийм ээ, нэг талаар бидэнд хэрэгтэй. Тэртээ тэргvй єнєєдєр дэлхий ертєнц даяарчлагдаж байна. Энэ vед бид тэр сайн, энэ муу гэдэг ч юм уу хаалттай орхих аргагvй болсон. Тиймээс тvрvvн ярьсанчлан таньж мэдэх орчин маш чухал байна. Би боддог юм, манай євєг дээдэс, их хаад ямар ухаантай байж вэ гэж. Тэд хятад хэл, соёлыг нэвтэрхий мэддэг, утга зохиолыг нь судалдаг байсан болохоороо хятад хvнтэй яаж харилцахаа мэддэг байж. Магадгvй Монгол Улс єдий олон зуун жил тусгаар оршиж ирсэн нь хаадын мэргэн ухаантай холбоотой юм. Жишээлбэл, хичээнгvй сайд Цэрэндорж маш том хятад судлаач байсан. Хятадын олон уран зохиолыг орчуулж гаргасан, тэр хэмжээгээр Хятадтай харилцаж чаддаг байсан байгаа юм. Мєн Богд хааны дэргэд орчуулагчдын баг ажиллаж, Хятадын сонгодог утга зохиолыг орчуулж Богд хаанд уншиж єгдєг байжээ. Тэр ном судрын зарим нь Тєв номын санд хадгалагдаж байна.

-Энд дєрєєлєєд ярихад манай єнєєдрийн улстєрчид утга зохиолоос хэт хол, тvvнийг сонирхогчийн тєвшинд ч юм уу байх ёстой, vзэх ёстой гэж мунхагладаг атлаа єєрийгєє элит гаралтай хvн гэж сурталчлаад байдаг. Гэтэл жинхэнэ элит, боловсролтой хvмvvс сонгодог уран зохиолоор хvмvvжсэн байдаг биш vv?
-Тэр тусмаа Хятадын хаад болоод єнєє vеийн удирдагч, дарга нар яруу найраг бичдэг, эрт, эдvгээгийн орчин vеийн утга зохиолоо єндєр тєвшинд судалсан байдаг. Тэгээд vг хэлэх, илтгэл тавихдаа эш татаж ярьдаг. Энэ бол бvр уламжлалтай шvv.
Хятад хэл сурах давалгаа дэлхий даяар єрнєж буйн нэг жишээ нь америкчууд дунд сургуулийн хєтєлбєртєє хятад хэлийг заавал vзэх гадаад хэлний тоонд багтаасан байна. Харж байхад манай улсад амьдардаг солонгосчууд хvvхдээ хятад сургуульд их сургадаг юм билээ. Хятад хэл сурахад хамгийн хэцvv хэл гэдэг.Тэгэхээр энэ хэлийг сурч буй хvмvvст юу гэж зєвлєх вэ?
-Бас Канад Улс хятад хэлийг заавал сурах гадаад хэл болгосон. Америкт хятад хэлийг єргєнєєр сурч, судалж байна. Европын орнуудад ч бас. Хятад хэлийг хєгжмийн хэл гэж ярьдаг. Сурахад тєвєгтэй ч маш сонирхолтой хэл юм шvv дээ. Манайд хятад хэлийг гарамгай сурсан хvмvvс vеийн vед л байна. Сvvлийн vед хvvхэд залуучууд маш сайн сурч байгаа. Жишээ нь жил бvр Хятадад болдог тэмцээнд амжилттай оролцдог. Хятадууд ярьдаг, “монгол хvн гадаад хэл сурахдаа гарамгай. манай хэлийг маш сайн сурч байна” гэдэг. Одоо ч суръя гэвэл боломж нээлттэй байна даа. Манай Кvнзийн институт хятад хэлийг анхан, дунд, дээд шатанд зааж байгаа. Нэг зvйлийг онцлоход америк хvн “Бид та нарын тєлєє биш, бид єєрийнхєє тєлєє хятад хэлийг сурч байна” гэж ярьдаг. Одоо америкчууд Кvнзийн институт шиг сургуулийг дахин байгуулья гэхэд хятадууд зєвшєєрєхгvй тvр зуур зогсоогоод байгаа. Яагаад гэвэл олон болсон. Гэтэл манайд тэгж ойлгодоггvй, Кvнзийн институт нээгдлээ гэхээр л Хятадыг сурталчиллаа эсвэл Хятадад уусгах гээд байна гэдэг. Яахав, бага орны зовлон байж болно. Гэхдээ олон талаас нь, зєв талаас нь бодох хэрэгтэй юм.
-Таны хувьд хятад хэлийг анх яаж сурч байв?
-Би чинь МУИС-ийн тєгсєгч. Монгол хэл, уран зохиолын ангийн оюутан байж байгаад хятад хэлийг гурван жил vзсэн. Тэр vед хятад хэл сурахад хvнд байсан л даа, багш, ном сурах бичиг байхгvй, орчин байгаагvй. Дараа нь Бээжингийн хэл соёлын их сургуульд очиж суралцсан. Энэ хугацаанд Монголын радиогийн хятад хэлний редакцид олон жил ажиллалаа. МОНЦАМЭ-гийн хятад хэлээр гардаг “Монголын мэдээ” сонины эрхлэгчээр бас ажиллаж байна.
-Єєрийгєє хятад хэл хэр сурсан гэж боддог вэ?
-Гайгvй шvv. Уралдааны морьдоор жишвэл цээжний хэдэн морьдын нэг юм даа.
-Кvнзийн сургаал дотроос хамгийн дуртай афоризмоо хэлэхгvй юу?
-Олон vг бий. Байнга сэтгэлдээ бодож явдаг хэдэн сургаал байдаг л даа. Тухайлбал “Yг хэлэлцэж бологсод лугаа эс хэлэлцвээс хvмvvнийг алдъюу, vг хэлэлцэж vл бологсод лугаа хэлэлцвээс vг алдъюу, мэргэн хvмvvн болвоос хvмvvнийг ч, vгийг ч vл алдъюу” гэж.

What does this quote mean

Great minds discuss ideas.
Average minds discuss events.
Small minds discuss people.

Үгэнд биш, утганд шүтэж ярих хэрэгтэй

Эх сурвалж: /http://www.tsagtur.mn/
Бичсэн Ш.Билэгсайхан

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн багш Дүгэржавын Бадамдоржийг дугаарынхаа зочиноор урилаа. Тэрбээр 1993 онд “Өөлд аман аялгууны ойллого” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Монгол хэлний үгийн сан-утга зүйн ай” /1995/, “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” /1997/, “Монгол хэлний утга судлал” /2006/ зэрэг арав гаруй ном, эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Мөн утга судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн профессор болсон эрдэмтэн. Түүнтэй хэл соёл, утга судлалын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцлаа.

– Та утга судлалын эрдэмтэн хүний хувьд монгол хэлний үгийн санд харь хэлний үг асар хурдацтай “Эрлийзжиж“ байгааг юу гэж тайлбарлах вэ?  

– Аливаа хэлний үгийн сан эвдрэхийн хамт бүтэж, бүтэхийн хамт эвдэрч байдаг жамтай. Ямарваа хэлний үгийн санд харь хэлний үг байдаг зүй тогтолтой. Энэ нь төр, нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанаас үүдэлтэй. 21-р зуунд Монгол улс өрнө, дорнын олон улстай харилцаа их өргөжиж байна. Ийм учраас монгол хэлний үгийн санд харь хэлний үг олноороо түр зуур хэрэглэгдэж байна. Ялангуяа байгууллагын нэр хаяг, бүтээгдэхүүний нэр, электрон харилцаанд харь үг үлэмж байна. Харь үгийг оносон сайхан монгол үгээр нь нэрлэж хэвшмээр байна. Тэгэхийн тулд эх хэлнийхээ үгийг эрхэмлэх хэрэгтэй. Жишээлбэл, “консерциум” гэдэг үгийг “холбоо, нэгдэл” гэж орчуулбал зохистой. Гэтэл харь үгийг хэвээр нь хэрэглэж байгаа жишээ олныг дурьдаж болно. Спикер- УИХ-ын дарга, УИХ- парламент, градус-хэм, хобби-хувь хүний сонирхол, лобби-хуурамчаар дэмжих, этгээд дэмжлэг, сертификат- гэрчилгээ, үнэмлэх гэх мэтээр гадаад үгийг хязгаарлаж, монгол үгээ хэрэглэмээр байна.  

– Дэлхийн жишигт албан байгууллагын хаяг нэг мөр байдаг. Тэгвэл Монголд ямар байна вэ? Үүнийг жигдэлмээр байна?  

– Ялангуяа албан байгуул¬лагын хаяг төрийн албан ёсны хэлэнд зааснаар байх ёстой. Монгол бичиг, шинэ бичгээр 10-15 см өндөр байвал, гадаад хэлээр /англиар хадаж болно/ хадвал, гуравны нэгийн өндөртэй хийх ёстой. Англи, солонгос, япон, хятад, араб хэлний үгээр , үсгээр нь байгааг жигдлэх хэрэгтэй. Телевизийн дэлгэцээр англи үгээр томоохон сурталчилгаа хийж байгаа нь зохисгүй. Бүх ард түмэн мэдэхгүй. Би “Сити-ньюс” гэдэг үгийг шүүмжлэж байна. Үүнийг “нийслэлийн мэдээ” гэж нэвтрүүлж болно. Сурталчилгаанд гадаад үгийг хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна.  

– Орчин цагийн монгол хэлний зөв бичих зүйн толь тийм ч хангалттай биш байна. Сонин сэтгүүл, ном хэвлэл их алдаатай гарч байна. Яах вэ?  

– Хоёр л зүйл байна. 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, багш Б.Осор нарын зөв бичих зүйн толь гарсан боловч, ягштал баримталдаггүй учраас нэг үгийг олон янзаар бичих байдал үүссэн. Ийм учраас шинэ үсгийн дүрмийн дагуу томоохон хэмжээний журамласан толь ард түмэнд хэрэгтэй байна. Хэл бичгийн ухааны мэргэжилтнүүд санал онолоо нэгтгэж даруйхан гаргамаар байна. Хэвлэл мэдээл¬лийнхэн толь баримтлахгүй, эрдэмтэд өөр өөрийн тайлбарын дагуу үгийг бичсээр байна.  

– Авьяас, гавьяа гэдэг үгийг “ъ”- тэй ч бичих юм. Таны бодлоор аль нь зөв бэ?  

– Ихэнх үгийг монгол бичгээр бичиж ирсэнийг тулгуурлаваас зөв болно. Тиймээс авьяас, гавьяа, томьёо гэж бичнэ. Зөөлөрсөн гийгүүлэгчид “и” байдаг учраас “ь”-ээр бичих нь зүйтэй. Журамласан толь нэн чухал хэрэгтэй байна. Энэ толийг дүрмээ барьж, уламжлалаа баримталж хийх ёстой.Жишээ нь гараг гэдэг үгийг уламжлалаа баримталж бичсэн байна. Дуудлага төдий баримталбал “гариг” болох юм.  

– Эх хэлээ хэрхэн хамгаалах вэ?  

– Даяаршилын үед эх хэл, соёлоо хамгаалах нь зайлшгүй шаардлагатай асуудал болоод байна. Харийн соёлын нөлөө эх хэлэнд их тусдаг. Тэгэхлээр монгол соёл түүнд автах нь дамжиггүй. Нөгөө талаас хүн ам их цөөхөн болохоор хэл соёлоо хамгаалахад хүчин мөхөсдөнө. Монгол найруулгын уламжлалыг алда  ж болохгүй. Үг бүр үнэ цэнэтэй зүйл. Жишээлбэл, эснихэ- мэндлэх, төрөх гэсэн утгатай үг. Академич Б.Ринчений эснисний… гэвэл найруулга зохистой болно. Өнөө цагт олон монгол үг хэрэглээнээс шахагдаж байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, монгол үгийг зөв дуудах, зөв хэлэх ёстой. Радио телевизээр ярьж байгаа, хуралд үг хэлж буй хүмүүс үгээ зөв дуудаж чадахгүй байна гэдэг том алдаа. Жишээ нь, “баяр хүргэяа” гэж байна. “Баяр хүргэе” гэх ёстой. Энэ нь буруу бичлэгт нөлөөлнө. Авчихсан – авцан, ирчихсэн – ирцэн гэж буруу хэлж байна. Буруу хэллэг дандаа буруу хэлбэрийг санагдуулдаг. Энэ бол том алдаа. “- Чи нөгөө зүйлийг хэлчихсэн үү? – Хэлцэн” гэж байна. Харь үгийн нөлөөгөөр үгийн сан гаднаасаа эвдэрч байдаг бол, буруу дуудлага, бичлэгийн нөлөөгөөр дотроосоо эвдэрч байдаг.

– Нэг үгийг олон янзаар бичих юм. Үүнийг яаж шийдвэл зохистой вэ?  

– Олон шалтгаантай боловч, ихэвчлэн монгол бичгийн уламж¬лалыг баримталж, толь бичгээр зохицуулах ёстой.  

– Кино, номын орчуулга тааруу байдгийн шалтгаан юу вэ?  

– Орчуулагчийн монгол хэлний боловсрол муу байгаатай шууд холбоотой. Монгол хэлний найруулга, утга тэргүүтнийг нарийвчлан мэдэх хэрэгтэй. Энэ мэтээр нарийн утгалахгүй учраас орчуулга оновчгүй болж байна.  

– Киноны орчуулганд хар ярианы үг хэллэг их хэрэглэх юм?  

– Орчуулгын ёс суртахууны хэм хэмжээг умартаж, хэт хар ярианы үг хэрэглэж байгаа нь нийтэд тааламжтай бус байна. Сайхан эерүүлсэн, хүндэтгэлийн хэлцийн утгыг оновчтой хэрэглэх хэрэгтэй.  

– Сурагчид байтугай оюут¬нууд хүртэл зөв бичиж чадахгүй байна?  

– Хэлний аливаа нэгж утга хэлбэрийн нэгдэл байдаг. Монгол хэлний сүүлийн ная гаруй жилийн сургалт хэлний хэлбэрийг, өөрөөр хэлбэл хэл зүйг зааж ирсэн учир найруулан бичиж чадахгүй байгаа нь сурагчийн долоон зөв. Харин хэлбэрийн гүн бүтцийг буюу утгыг заагаагүй учраас найруулан бичиж чаддаггүй.  

Монгол хэлний хичээл үг ямар утгатай вэ? гэдгээс эхлэх ёстой. Эхлэх цэг нь энэ. Дунд сургуульд бүтээврийн утга, үгийн утга, хэллэгийн утга, хэлцийн утга, өгүүлбэрийн утгыг түлхүү заах ёстой. Утга гэдэг бол бодит юм, хүний сэтгэн бодсон ухагдахуун, хэлний тэмдэг гурвын шүтэлцээ байдаг. Ийм учраас монгол хэлийг ийм шүтэлцээгээр заах ёстой.Зөв бичих дүрмийг дотроо бодоод намрын тухай утга уянгатай бичнэ гэж байхгүй. Яаж сайхан бичих ёстой вэ? гэхлээр намрын тухай бодитоор бодож боловсруулж, хэлний тэмдэгээ зохистой хэрэглэж бичих ёстой.  

Үгэнд шүтэлгүй, утганд шүтэж, ярьж бичих хэрэгтэй. Цөөн үгээр гүн утга гаргах ёстой. Ингэхийн тулд сайн зохиолч, сэтгүүлч, эрдэмтдийн чансаатай бүтээлээс өдөр тутам суралцах хэрэгтэй. Найруулгыг уламжилж эзэмшинэ гэдэг их чухал. Ерөөсөө залуучууд ахмадын найруулгыг хүндэтгэхгүй байна. Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Гашуун өвс”, Б.Явуухулангийн “Намрын мөнгөн өглөө”, зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” номыг сайн уншмаар байна. Монгол хэл сурахдаа утга найруулгыг нь голчлох хэрэгтэй. Үг юу илтгэж байна, ямар санаа гаргаж байна гэдгийг голчлох ёстой. Харь хэлний загвар, байгууламжаар найруулж, монгол хэлний байгуулам¬жаар бичээгүй болохоор хэл эвдэрч, утга найруулга алдагдаж байна. Жишээ нь, “танд баяр хүргэе” гэхийг “ танд баяр хүргэмээр байна” гэх юм. Монгол хэлний сургалтаа сайжруулах хэрэгтэй байна.  

 - Хүүхдэд хар багаас нь гадаад хэл заахыг чухалчилж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?   

– Энэ буруу. Яагаад гэвэл унаган сэтгэхүй нь хоёрдоно. Зургаагаас дээш ангид гадаад хэл заах нь зөв. Ясан шүд ургатал гадаад хэл заамааргүй байна. 

– Манай орчуулагчид монгол хэлээр ярихдаа аялгаа өөрчилж маяглах юм. Энэ тухайд…?  

– Тэр тусгүй. Хэл хэлний өргөлт дуудлагаар нь ярих ёстой. Хятад хүн монголоор ярихдаа хятад аялгатай ярьдаг нь содон байдаг.  

– Монгол хэлэнд сүүлийн үед хар ярианы элдэв “жаргон”- уудыг хэрэглэж ярьдаг болжээ. Энэ зөв үү?  

– Ялангуяа хэвлэлд гэр зуурын, этгээд, хар ярианы үгийг өргөн хэрэглэж байгаа нь монгол хэлний найруулга доройтож байгаагийн шинж. Ичимдэг, зан суртахуунгүй үгийг нийтэд дэлгэж тавьдаггүй. Хэвлэлд эрээ цээргүй юм их бичиж байна. Монгол найруулгад дээрх зүйлийг хориглож байсан сайхан уламжлал бий.  

– Монгол хэлний эрдэмтдийн хамтран хэрэгжүүлмээр чухал ажил юу байна вэ?  

– Юуны өмнө монгол үгийн зөв бичих хэлбэр, дуудах дуудлага, бичигдэх утгыг нь залуу үед таниулмаар байна. Шинэ бичгээр зөв бичүүлж сургах хэрэгтэй. Хүмүүс өөрийнхөө бодлоо хүртэл их алдаатай бичиж байна. Алдааг засахын тулд 100000 үгтэй журамласан толь хурдан зохиож, төрийн албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Ирээдүйд улсын тусгаар тогтнол, монгол утга соёлоо хамгаалах үүднээс монгол бичгээ хүн бүр сурах ёстой.  

– Хэл бичгийн ухаанаар цол хамгаалуулах эрдмийн зөвлөлөөс сүүлийн үед ямар шинэлэг бүтээл гарч байна вэ?  

– Монгол хэл шинжлэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахдаа утга судлалын сэдэв сонгож хамгаалж байгаа нь сайшаалтай. Цаашид монгол хэлний өнгөн бүтэц, гүн бүтцийг шүтэл¬цүүлэн хийсэн судалгаа үнэ цэнэтэй байх болно.  

– Монгол хэлийг мөхөл рүү ойртож байна гэж үзэж болох уу?  

– Монгол хэлийг мөхөж явна гэж дүгнэж болохгүй. Ярьдаг бичдэг хүн нь, үсэг бичиг нь байна. Амьд хэл учраас мөхөж байгаа бус. Гэвч сургалт судалгааг нь оновчтой болгохгүй бол хэл мөхдөг жамаар мөхөж болно. Хүн амыг эрлийзжүүлээд, газар нутгийг нь гадаадынханд түрээслээд, үсэг бичгийг нь соливол маш түргэн устах болно.  

– Бид хэл, соёлоо яагаад умартаад тоохгүй, хайрлахгүй байна вэ?  

– Монголын бүх ард түмэн хэл соёлдоо дургүй биш. Цөөн хүмүүс гадаад хэл рүүгээ тэмүүлж хэл соёлын тухай ярихаа больсон байна. Монгол хэлээ мартахгүй хайрлахын тулд монгол бичгээ нийтийн хэрэглээ болгох хэрэгтэй.  

– Та юунд харамсдаг вэ?  

– Монголчуудын хувцас, хоол, сууц, утга соёлоос ихэнх нь баларч байгаад харамсдаг. Зурагтаар монгол хоол, хувцас хийхийг харуулахгүй байна. Монгол заншил саармагжиж байна.  

– Дунд сургуулийн монгол хэлний сурах бичиг шаардлага хангахгүй байна. Зөв бичих дүрэм ч алга. Ямар ч алдаагүй зөв бичиж чаддаг хүн ховор байна?  

– Хамаагүй үгүйсгэж болохгүй. Сүүлийн зургаан жилд дунд сургуулийн монгол хэлний хөтөлбөр боловсронгуй болсон. Утга, бүтэц, хувиргал, соёл гэсэн 4 айтай. Сурах бичгийг багаар зохиох дэвшил гарсан. Энэхүү сургалтанд баримтлах зөв бичиг, утга тайлбарлах, зөв дуудлагатай “Хүүхдийн толь бичиг” байх ёстой. Ийм толь хятад, орос, өвөрмонгол, японд байдаг. 

Орчуулахад анхаармаар зарим зүйл

Эх сурвалж: http://www.orloo.info
Бичсэн: Батчулууны Жаргалсайхан

Дэлхий нийтийн хөгжил даяаршиж, техник-технологи, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг даган Монгол хэлэнд гадаад үгсийн эзлэх хувийн жин сүүлийн үед илт өсөж байгааг бид анзаарч байна. Гадны хэлнээс авч хэрэглэж буй үгс, гадаад хэлээр бичиж буй хаяг, зар сурталчилгааг анхааран үзвэл эх хэлэнд маань байгаа үгийг авч хэрэглэсэн, тухайн хэлний дуудлагаар биш, буруу авиагаар хэрэглэж байгаа зүйл нилээд байна. Өнгөрсөн зууны дунд, сүүл үед манай орчуулгын зохиолын дийлэнхийг Орос хэлээр дамжин давхар орчуулж гаргадаг байлаа.
Энэ үеэс л манайд буруу авиагаар орчуулах явдал дэлгэрсэн бололтой. Англи хэлний “blue” мэтийн үгийг дуудах [u:], “how” мэтийн үгийг дуудах [au], “know” мэтийн үгний [ou] мэтийн дуудлага Монгол хэлний [үү, өө] авиа мөн бөгөөд түүнийг Оросууд Англи зэрэг хэлнээс авахдаа өөрийнх нь хэлэнд “ө, ү” үсэг байдаггүйгээс “о, у” үсгээр тэмдэглэдгийг бид төрөлх хэлэндээ залруулалгүйгээр, тэр хэвээр нь авч буруу дуудлагатай үгс Монгол хэлэнд орж ирдэг болсон байна. Орос хэлээр дамжин орчуулсан, “ау, оу” үсгээс бүтэж байгаа үгсийн дийлэнхи нь эх хэлэндээ [ааү, өөү] гэж дуудахаар үгс байдаг.
Тухайлбал: “Brown” гэдэг нэрийг Оросууд Браун, “house”-ыг хаус, “gold”-ийг гоулд гэдгийг Англичууд [Брааүнэ, хааүс, гөөүлд] хэмээн дууддаг. Англи хэлний “show” буюу “үзүүлбэр, үзэсгэлэн, жүжиг, хөтөлбөр” гэсэн утгатай үгийг Англичууд өөрсдөө [шөөү] гэж, Америк аялагаар [шооу] гэж дууддаг. Энэ үгийг Оросууд авахдаа америк аялагаас авсан уу, эсвэл тэдний хэлэнд “ө, ү” үсэг байхгүй, бас урт эгшгийг өргөлтөөр тэмдэглэдгээс болсон уу, [шоу] хэмээн оруулсныг Монгол хэлэнд тэр чигээр нь авч, одоо манай залуус [шооудах] (шоовуудах ч гэдэг) гэдэг шинэ үгийг, огт өөр, “олуул архидах, нийлж цэнгэх” гэсэн утгаар, бараг төрөлх хэлний үг шигээ өргөн хэрэглэх болжээ. “Know-how” /хэрхэхээ мэдэх/ гэсэн хэллэгийг англиар ярьдаг улсууд [нөөү-хааү] гэдэг байтал манайхан “ноу-хау” гэж бичээд [нооу-хаау] гэж дуудах болж. Энэ нь манайд уг авиаг дамжуулах үсэг байхгүйдээ биш, Орос хэлнээс залруулагагүй авснаас болсон хэрэг. Энэ мэтээр [ө, ү] дуудлагатай Англи үгийг манайхан “о, у” үсгээр авсан жишээ маш олон. Мөн “multimedia” гэдэг үгийг болон “sub…” зэрэг дуудлагыг Оросыг дуурайн мультимедиа, “суб …” гэж оноох нь эдгээр үгсийг эх хэлний дуудлагаас холдуулдаг. Солонгосчууд Англи хэлнээс дээр дурьдсан үг болон өнгө, өмсгөл, спорт, субъект зэрэг үгийг авахдаа [маалтмээдиа], [сааб…], [каалө], [саиз], [споот], [саабжикт] гэх мэтээр, эх хэлний дуудлагаар авсан байдаг нь маш зүйтэй зүйл.
Англи хэлнээс орчуулга хийхэд бусдыг хүндэтгэсэн “mister, sir, gentelmen, miss, missis” зэрэг үг, бас “bar” мэтийн зарим үгийг монголоор онооход хүндрэлтэй байдаг. Эдгээр үгийг нэгэнт тэр хэлнийх нь утгаар гаргах үг оноож чадахгүйгээс хойш, Оросууд шиг дуудлагаар нь галиглан, “мийстө, сээө, жээнтлмэн, мийс, мийсийз” гэж буулгах нь зөв юм болов уу гэж би санадаг. “bar” гэдэг үгийг тэр хэвээр нь бар гэж галиглавал буруу ойлгох болчих гээд байдаг тул “баар” хэмээн урт эгшгээр бичих нь зөв. Неологизм буюу шинэ үг хэллэг аль нэг хэлэнд гаднаас ч, тухайн хэлнээсээ ч орж, мартагдан хуучирч байдаг нь хэвийн л үзэгдэл боловч гадны хэлнээс энэ мэт үгсийг авахдаа тухайн хэлэнд хэрхэн дууддаг чигээр нь авбал илүү ойлгомжтой болох байх гэж би санадаг. Цахилгаан шуудан гэсэн утгатай “electronic mail” гэдгийг барууныхан “e-mail”, эсвэл “email” гэж товчилдгийг манайхан “э-мэйл” биш “и-мэйл” гэж хэдийн заншжээ.
John гэдэг Англи нэрийг Оросууд өөрийн хэлнээ Джон гэж галигладаг нь Монголоор [Жооно] гэж дуудахаар үг байдаг. Энэ үгийн төгсгөлийн “н” үсэг манай хэлний үзүүрийн “н” учир ард нь эгшиг оруулж өгөхгүй бол манай уншигчид хэлний угийн “н” үсгээр дуудаж буруу авиа гаргадаг нь Монгол бичгийн их энхлэг, Англи хэлний “ng”-гээр үүсдэг авиа даруй мөн. Энэ нэрийг Монгол уншигчид маань [Жоно] гэж ч, [Жонг] гэж ч уншдаггүй, чухамхүү [Жоонг] гэж сунжруулан, төгсгөлийг нь хэлний угийн “н”-ээр уншдаг. Манай уншигчид яагаад ийнхүү сунжруулж, уртаар дуу! даж байна вэ? гэвэл уг нэрийг Англи хэлэндээ уртаар дууддагийг мэддэг болсон учраас тэр, түүнээс бидний огт мэдэхгүй үг байсан бол бид [Жоно], эсвэл [Жонг] хэмээн дуудах байсан. Тиймээс гадаад хэлнээс авч оруулах үгсийг өргөлттэй хэсэгт нь урт эгшиг хэрэглэж [Жооно] гэж, эх хэлэндээ дууддагаар буулгах нь зөв бус уу? Гадаад хэл огт мэдэхгүй монгол хүн Роберт гэдэг нэрийг [орберт] гэж унших уу, [орооберт] гэж унших уу, эсвэл [оробеерт] гэж унших болов уу?
Хэрэв унших ёстой дуудлагаар нь Рообэрт гэж бичвэл хэн ч зөв уншина. Яагаад бид “миний” гэдэг үгний эцсийн “й” үсгийг хасчихаараа [мийний] гэж уншаад байна? Бас [мийна] хэмээх тэсрэх төхөөрөмжийг ах нар “мина” гэж бичдэгийг бид [мийнэ] гэж дууддаг. Мотор гэж бичсэнээ [мотоор] гэж, II үенд орсон эгшгийг уртаар унших дүрэм хэрэв байдаг бол матар гэдэг үгийг бид [матаар] гэж унших ёстой. Донор гэдгийг [доонор] гэж, I үен дахь эгшгийг уртаар унших дүрэмтэй байдаг юм бол сонор гэж бичсэнийг [соонор] гэж унших ёстой. Үгэнд орсон ганц эгшгийг бид богиноор “цаст” гэх мэтээр дууддаг. Гэтэл “жаст” гэж бичсэнийг “жаст” гэж яагаад уншиж байна?
Монгол хэлний хичнээн урт үгэнд, хэдэн эгшиг ч орсон бай, уртаар бичээгүй л бол бүгдийг богиноор дууддаг. Биднийг оюутан байхад нэгэн явган шогийг ам дамжин ярьдаг байсан нь: “ЗХУ-д сурч байсан манай нэг оюутнаас нэгэн Орос хаанахын хүн болохыг асуухад нөгөө оюутан “Солонгос хүн” гэж худал хэлж л дээ. Гэтэл нөгөө Орос нь ойлгосонгүйд тэр залуу буруу хэлчихсэн юм болов уу гэж бодоод “Солоонгос” гэж залруултал бас ойлгосонгүй. Болохгүй болохоор нь “Соолонгос” гээд, бүр барахаа болихоор нь “Солонгоос” гээд ойлгосонгүй, Солонгосыг оросоор юу гэдэг юм бэ? гэсээр байрандаа орж ирсэн” гэдэг. Үүнтэй төстэйгээр М. Шоолоховын “Дөлгөөн Дооно” романы “Дон” хэмээн бичсэн үгийг манай дийлэнх уншигчид “Донг” гэж уншдаг. Дооно мөрнийг мэдэхгүй хүүхэд залуучуудаар уншуулбал дийлэнх нь “Донг”, их сайндаа л “Доонг” хэмээн уншина.
Бас их зохиолчийн овгийг “Шолоохов, Шолохоов” хэмээн буруу унших хүмүүс ч гарч ирэх л байх. Энэ бүхэн, бид эдгээр үгсийг эх хэл дээр нь мэддэг болсноос л болж буй хэрэг. Хэрэв эс мэддэгсэн бол, жишээлбэл “мини” гэхэд орсон хоёр “и”, “мотор”-ын болон “донор”-ын хоёр “о” үсгийн алийг нь уртаар дууддагийг хэн, яаж мэдэхсэн билээ? Орос хэлэнд өргөлт хэрэглэдэг, Англи хэлний ихэнхи үгийг нэгдүгээр үе дээр нь уртаар дууддаг тул эдгээр хэлнээс манайд орж ирсэн үгс нэг эгшигтэйгээрээ орж ирсэн байдаг. Жишээлбэл доктор, радио зэрэг үгсийг бид өргөлттэй газарт нь уртаар уншаад дадчихаж. Зөв дуудаж эх хэлний үг шиг болсон радио, телевизор, доктор зэрэг үгийг раадио, телевийзор, дооктор гэж бичихээ байг гэхэд сүүлийн үед орж ирэх болсон, уншигчдад төдийлэн танил биш, мөнөөх “Know-how” мэтийн гадаад үгийн өргөлттэй үеийг урт эгшгээр бичиж занших нь зөв гэж би санадаг.
Англи хэлэнд түгээмэл тохиолддог “Bess, Bessy, Bett, Betty, Donald, Hugo, Jhonson, Hudson” зэрэг нэрийг [Вээс], [Вээси], [Бээт], [Бээти], [Доонөлд], [Хьюгөү], [Жооносана], [Хаадсана] гэж уншдагийг анзаарваас өргөлттэй эгшгийг уртаар уншдаг, гийгүүлэгчийг давхраар бичсэн ч дангаар уншиж байгааг тэр чигээр нь аваагүйгээс [Доонөлд[ гэж унших нэрийг [Донаалд], [Бээт] гэхийг [Бээтит], [Хьюгөөү] гэж унших нэрийг [Хюгоо], бүр [Гюго] ч гэдэг байлаа. Жооны хүү, Хаадын хүү гэсэн утгатай “Jhonson, Hudson” гэсэн нэрний “son”-ыг галиглахдаа [сана] (эсвэл ямар үгэнд орж байгаагаас нь хамааран [соно], [сөнө]) гэж, эх хэлэндээ хэрхэн дуудаж байгаагаар бичих нь зөв. Тухайн хэлэндээ дууддаг авиаг буруу гаргасан жишээг хүн бүрийн мэддэг, Билл Клинтон, Вашингтон гэсэн хоёр нэр болон “уран” хэмээх химийн элемент дээр авъя: Бидний бичиж, уншиж заншсанаар Билл Клинтон гэж бичээд, хэрэв кирийл үсгийн дүрмээр, зөв уншвал нэрийг “Билл” хэмээн богино эгшгээр, хоёр “л”-ийг нь “ажиллах” гэхэд ордог шиг давхар “л”-ээр, овгийн хоёр богино эгшгийг мөн богиноор унших ёстой.
Бас овгонд орсон хоёр “н” үсгийг хэлний угийн “н”-ээр унших уу, үзүүрийн “н”-ээр унших уу гэдэг нь тодорхой биш учир ихэнх хүмүүс угий! н “н”-ээр уншиж эх хэлэндээ байдаггүй авиа гарган, [Клийнгтонг], эсвэл [Клингтоонг] гэж уншдаг. Энэ нэрийг Англи хэлнээ дуудах зөв авиагаар нь бичвэл Бийл Клийнэтөнө гэж буулгах ёстой. Хотын нэрийн тухайд Англиар ярьдаг хүмүүс [Вайшингтөнө] гэж, харин манайхан [Вашингтоонг] гэж уншдаг. Монгол хэлний “уран” гэдэг үгтэй яг адилхан бичдэг химийн элементийг манайхан Оросуудын бичдэг чигээр нь аваад [ураанг] гэж уншдаг нь бас л буруу дуудаж байгаа хэрэг. Оросууд энэ үгийг [ураана] гэж уншдаг. Тэгэхээр бид энэ үгний зөв дуудлагыг гаргая гэвэл! “уран” биш, “ураана” гэж бичих ёстой. Англи хэлний “h” үсгийн гаргадаг авиаг Оросууд “г” үсгээр ч, “х” үсгээр ч хэрэглэдгийг манай орчуулагчид мөн л буруу ташаа авдаг. Оросууд яагаад тэгдэг юм бэ? гэвэл эрт цагт Орос хэлний “г” үсгийг “г”, “х” хоёр янзаар дууддаг байсан бөгөөд “голова, город Волгоград, говорить” зэрэг үгийг [халаваа, хоорат валхахраад, хаварийц] гэж ярих нь одоо ч Төв Орос болон Украинд байдаг.
Тэр үеийн орчуулагчид гадаад хэлнээс “h” оролцсон үгийг мөн хоёр янзаар авдаг байсан нь одоо ч хэвээр байгаа тул Хээнри, Хаари гэдэг нэрийг Оросууд Генри, Гарри гэж буулгадаг. Иймээс “h” үсгийг манайх “х” үсгээр авах нь зөв. Энэ авиаг Буриад хэлэнд “h” үсгээр, Монгол бичигт “Буддха” гэхэд “д”-гийн ард ордог үсгээр тэмдэглэж, Кирийл бичигт “Лхагва”, “Лхас” мэтийн “х” шиг маш бүдэгхэн дууддаг байтал манайхан Пхеньян зэрэг үгийг уншихдаа “х” үсгийг Кирийл цагаан толгойн “х” авиагаар дууддагаас Солонгос хэлэндээ байдаггүй [Пихэньяанг] гэсэн үг үүсгэчихээд байгаа. Энэтхэгийн нийслэл “Delhi”-г манайхан [Деелий] гэж уншдаг бол Энэтхэгчүүд өөрсдөө [delhi:] гэж, Англи хэлний “h” үсгийн бүдэг ав! иагаар, төгсгөлд нь уртаар дууддаг. Орос хэлний “ж, ч, ш, з” зэрэг үсгийг дуудах авиа манай хэлэнд огт байдаггүй, шуугиант авиа байдаг. Харин манай “ш” үсгийг дуудах авиаг Оросууд [щ], “ж” үсгийг дуудах авиаг [дж], “з” үсгийг дуудах авиаг [дз] гэж тус тус тэмдэглэдгийг бид мэдэх боловч энэ талаар эрдэмтэн мэргэд л гэхээс олон нийт яагаад ч юм ярьдаггүй.
Нэгэнт хоёр үсгээс бүтэж байгаа тул Орос хэл мэдэхгүй манай уншигчид түүнийг [дэжэ], [дэзэ] хэмээн уншдаг бөгөөд, саяхан болтол худалдаанд байдаг байсан “Алимны джем” хэмээх чанамалыг манайхан [Алимны дэжээм] гэж уншдаг байлаа. Хожим, Орос хэл сурч байхдаа энэ нь монголоор жээм гээд биччихэд л зөв дуудах үг байсныг олж мэдсэн. Мөн, Орос хэлний албан ёсны сургалттай байсан тэр үед манай зээр гэдэг үгийг Оросууд “дзерен” гэж бичсэнийг учир мэдэхгүй, хөдөөний хүүхэд бид [дэзээрэн] хэмээн дууддаг байснаа санаж байна. Харин Англи хэлний “J” үсгийг дуудах авиа манай [Ж] авиа мөн тул түүнийг цаашид “ж” үсгээр тэмдэглэж, хэлний үзүүрийн “н” орсон тохиолдол бүрийд ард нь зохих эгшгийг оруулж хэрэглэж байх нь зөв санагддаг. Жишээ нь, “Peterson” гэх нэрийг би англичууд дууддагаар нь “Пийтөөсана” гэх нь зөв. Маастер төлөвлөгөө, директор лавлах гэх мэтээр их ярьж, бичих болж. Төлөвлөгөөний тухайд маастер гэдгийг ерөнхий гэвэл болмоор. Энэ маягаараа бол удалгүй “Улаанбаатар сийтийн маастер палаанг” гэж, мөртөө “палаанг” гэдгийн “н”-ийг угийн [нг]-ээр дуудан ярих бололтой.
Директор гэдэг үгийг Орос хэлний тайлбар толиноос харвал “Үйлдвэр албан газар, эсвэл сургалтын байгууллагын удирдагч” гэж, харин Англи хэлний толиос харвал “1. Чиглүүлж байгаа хүн буюу зүйлс, 2. Компани эсвэл корпорацийн харилцааг удирдах, эсвэл хяналт тавихаар сонгосон нэг буюу бүлэг хүн, 3. Театр, кино, зурагт болон радиогийн бүтээлийг даргалагч, зохиолыг хэлмэрчлэгч хүн, 4. Дамжуулагч, 5. Мэдээжийн зохион байгуулалттай бүлгийн удирдагч, эсвэл мээнэжэр гэж байгаа нь Монгол хэлний удирдан чиглүүлэгч буюу “Сартваахи” гэдэг үгтэй утга даруй дүйнэ. Монгол хэлний идэвхигүй хэвийн нөхцлийг гадаад хэлнийхээс ялгаж хэрэглэх асуудал нилээд чухал байна. Жишээлбэл, Англи, Орос зэрэг хэлэнд “The book written by me” /миний бичсэн ном/, “the product made by our company” /манай компаний бүтээгдэхүүн/, “книга, подаренная другом” /найзын минь бэлэглэсэн ном/, “трава, примятая ногами” /гишгэсэн ногоо/ гэх мэтээр тухайн үйл хөдлөлд өртөж байгаа зүйлийг голчилсон хэллэг нилээд бий.
Ийм хэллэгийг монголчлохдоо өөрийн хэлний онцлогийг бодолцолгүй үгчлэн орчуулдгаас “надаар бичигдсэн ном”, “манай компаниар хийгдсэн бараа”, “найзаар минь бэлэглэгдсэн ном”, “хөлөөр гишгэгдсэн ногоо” зэргээр орчуулж ярьдаг болсон бөгөөд тэр нь монголшиж: “УИХ-ын гишүүнээр сонгогдох, машин алдагдах, хууль батлагдах, ял шийтгэгдэх, баримт тогтоогдох” мэтийн үгс манай хэлэнд орж ирж хэвшсэн нь залруулах зүйлийн нэг яах аргагүй мөн. “Тэмдэглэлийг мөрдөн байцаагч уншиж сонсгов” гэсэн санаа бүхий “Протокол прочитан следователем и прослушан мною” гэсэн үгүүлбэрийг “Тэмдэглэл мөрдөн байцаагчаар уншигдаж, надад сонсогдов” үгчилбэл ойлгомжгүй хэллэг болно. Гэмт хэрэгт сэжиглэж буй хүнийг байцаахын өмнө барууныхан: “Таны яриаг тэмдэглэж авах бөгөөд түүнийг хожим таны эсрэг ашиглаж болзошгүйг урьдчилан сануулъя” гэж байнга анхааруулдаг. Үүнийг Англиар “I must warn you that your words will be taken down, and may be used against you” гэснийг орчуулагч Б. Халиун “Таны үг бүр тэмдэглэгдэх бөгөөд таны эсрэг ашиглагдаж болно гэдгийг сануулъя” гэсэн нь хүн тэмдэглэж аваад ашиглах биш, яриа өөрөө тэмдэглэгдээд, өөрөө ашиглагддаг мэт сонстоно.
Орон судлалын тухай мэдлэг буюу эх хэлний өвөрмөц бүтэц, хүмүүсийн сэтгэхүйн онцлогийг мэдэхгүйгээс үгчлэн, буруу утгаар орчуулж байгаа зүйл нилээд тохиолдох болсон байна. Манай “тэнгэрийн заадсыг” Англиар “Milky Way”, Оросоор “Млечный путь” хэмээн нэрлэдэг. Энэ хоёр хэлнээс үгчлэн “Сүүн зам” гэвэл Монгол хүн “сүүгээ зам таттал асгасныг” хэлж байна гэж ухна. Мөн тэнгэрийн заадсыг үгчлэн “Sky border”, эсвэл “Грань неба” гэвэл гадаад хүмүүс ойлгохгүй. ТV-9 сувгаар гарсан “Хөөрхөн төрөх албагүй” хэмээх Орос кинонд “…тэнгэрийн оронд га! рч, сүүн замд хүрнэ…” гэж байгаа дуулдсан. Үүнийг хичнээн үзэгч “тэнгэрийн заадас” гэж ухаарсан бол? Мөн л зурагтаар гарч байсан “Цагаан алт” гэдэг кинонд 1 баатар нь буудуулж үхсэн хүнийг хараад “Бэлэн болчихож” гэж байсан. Орос хэлний “готов” гэдэг нь “бэлэн” гэдгээс гадна “готово” гэвэл “бүх юм өнгөрсөн, дууссан” гэсэн санааг агуулдаг. Юрий Дольд-Михайликийн “Ганц дайчин ганцаардахгүй” номонд ” – Готов! – бросил он кому-то из партизан. В голову!” гэснийг “Үхчихэж!, Толгойд нь оночихож! хэмээн тэрээр партизануудын нэгэнд хэлэв” гэвэл монгол уншигч ойлголоо. Тэрнээс биш дээрхи маягаар үгчилбэл: “Бэлэн болчихож гэж тэрээр партизануудын нэгэнд хаяв. Толгой руу!.” гэвэл үүнийг хэн, юу гэж ойлгох вэ? Юу орчуулж байгаагаас хамааран, тухайн хэлний үгийг огт өөр үгээр орчуулах тохиолдол ч байдаг.
Жишээлбэл, нийтийн тээврийн жолооч донсолгоход Оросууд “Картошки возишь что ли?” /Төмс ачиж ява юм уу хаашаа юм чи?/, Харин манайхан “Мах ачиж яваа юм уу чи?” гэж гэдэг. Тэгэхээр энэ хэллэгийг Монгол ахуйд бууж, Монгол хүн ойлгохоор орчуулахын тулд Орос хэлний “төмс” гэдэг үгийг “мах” хэмээн орчуулахад хүрнэ. “После дождичка в четверг” гэдгийг “нар баруунаас гарахад” гэж орчуулалгүйгээр, “борооны дараагийн Пүрэв гарагт” гэвэл хэзээ ч биелэхгүй зүйлийг хэлж байна гэж нэг ч Монгол хүн ойлгохгүй. Ерөөс маш хайхрамжгүй орчуулсан зүйл нилээд байна. А. К. Доойлийн “A study in scarlet” /Час улаан судалбар зураг/ туужийг Б. Халиун дээр дурьдсан орчуулгадаа тод улаан, час улаан гэсэн утга бүхий “scarlet” гэдэг үгийг “улаан” гэж авсан ч “судалбар зураг” гэсэн утгаар орсон “a study” гэдэг үгийг “мөрдлөг” болгон, эх хэлэндээ байхгүй “зурвас” гэдэг үгийг өөрөө нэмэн, “Улаан зурвасын мөрдлөг” гэж орчуулжээ. Мөн туужид “The coyote skulks among the scrub, the buzzard flaps heavily through the air, and the clumsy grizzly bear lumbers through the dark ravines, and picks up such sustenance as it can amongst the rocks. These are the sole dwellers in the wilderness.” гэснийг орчуулбал: “Бутан дундуур цөлийн чоно гүйлдэж, хааяа нэг сар шувуу агаар зүсэн нисэж, нүцгэн хадан дотроос идэх юм хайсан саарал баавгай эв хавгүй дайвалзан алхахаас өөр амьтангүй. Зэлүүд хоосон энэ нутагт байдаг амьд амьтад ингээд л болох нь тэр.” гэхэд болно.
Гэтэл нуугдах, муу санаа гарган отох зэрэг утгатай “skulk” гэдэг үгийг гавлын яс гэсэн утгатай “skull” гэдэг үгтэй андуурч, дээрхи орчуулгад; “Бут сөөг дунд чонын гавал хөглөрч, элээ агаарт далавчаа хүнд дэвэх бөгөөд хар баавгай харанхуй хавцлуудын дундуур гэлдрэн чулуун дундаас хүртэж болох тэжээлийг түүн алхална. Эдгээр нь зэрлэг талд тэнүүчлэгч цорын ганц амьтад байв.” гэж орчуулжээ . Энэ үгүүлбэрийн “coyote” буюу “цөлийн чоныг”орчуулагч Чинбат “гүрвэл” гэж орчуулсан бий . “When morning broke, a scene of marvellous though savage beauty lay before them. In every direction the great snow capped peaks hemmed them in, peeping over each other’s shoulders to the far horizon. So steep were the rocky banks on either side of them that the larch and the pine seemed to be suspended over their heads, and to need only a gust of wind to come hurtling down upon them. … Even as they passed, a great rock came thundering down with a hoarse rattle which woke the echoes in the silent gorges, and startled the weary horses into a gallop.” гэснийг Б. Халиун “Өглөө болоход зэрлэг боловч гайхамшигтай байгалийн үзэсгэлэн тэдний өмнө дэлгэгдлээ.
Эргэн тойронг цасан оргилтой аварга уулс бүсэлж, хажуу хажуугаасаа цухалзан алс тэнгэрийн хаяанд шингэх аж. Тэдний хоёр тал дахь чулуун овоонууд аймшигтай эгц бөгөөд үхэр чулуунууд тэдний толгой дээр дүүжлэгдэж, салхи үлээхэд л нурахаар санагдаж байв. … Бүр тэднийг өнгөрч байхад том чулуу ширүүн түчигнээнтэй нуран ирж, ядарсан морьдыг давхихад хүргэв.” гэж орчуулжээ. Үүнийг Монгол руу найруулан буулгавал: “Үүр цайх үеэр тэдний нүдэнд зэлүүд нутгийн гоёмсог үзэмж дурайн тодров. Эргэн тойронд сүндэрлэх мөнх цаст өндөр оргилууд тэртээ алсыг харахаар бие биенийхээ мөрөн дээгүүр өнгийн харах мэт үзэгдэнэ. Уулсын, хад чулуу болсон бэлд ургасан нарс, шинэс модод зүүчихсэн юм шиг санагдаж, түүгээр явагсдын толгой дээр ганцхан ширүүн салхинд мултран уначих нь уу гэмээр цавчим аж. … Тэднийг хөндий дээгүүр явж байх үед тэр хавиас нэг том чулуу ховхорч, ангал хад руу дуу хадаан унахад ядарсан морьд үргэн ухасхийв.” гэсэн үгүүлбэр болно. Англи хэлнээ та, чи хэмээх утгатай “you” гэдэг үгийг манай орчуулагчид хэнд хамаарч байгааг харгалзалгүйгээр дан “та”, эсвэл “чи” хэмээн орчуулваас ойр дотны хүмүүс бие биенээ “та” гэчих гээд байх буюу хүндэлбэл зохих хүмүүсээ “чи” гэчих гээд байдаг. Оросууд дотны хүмүүсдээ “чи” хэмээх утгатай “ты” гэдэг үгээр ханддагийг Монгол хэлнээ орчуулахдаа аав, ээж, ах, эгчийн тухайд “Та” хэмээн буулгадаг.
Англи “you”-г ч мөн хэнийг дуудаж байгаагаас нь шалтгаалан ингэж оноож орчуулах нь зүйтэй. Дунд сургуулийн газарзүйн хичээлээр “ойрхи дорнодын улс” гээд манайхаас баруун зүгт орших улсыг үзээд байхыг хүүхдүүд бид яагаад тэгдэг юм бол гэж өөр хоорондоо гайхан ярилцдаг байснаа санаж байна. Хожим Баруун Европын орнуудын дорно зүгт байдаг улсуудыг Оросууд Англи хэлнээс, тэдний нэрлэдэгээр, тэр чигт нь авсныг манайхан мөн л ингэж нэрлэж заншсаныг мэдсэн билээ. Орос, манай хоёрын хувьд ойрхи болон алс дорно гэвэл огт өөр улс байдаг тул залруулж орчуулах нь зөв байсан байж таарна. Европын улсууд овог, нэрээ бичихдээ нэр, эцгийн нэр, овог гэсэн дарааллаар бичдэг. Жишээлбэл, Александр Сергеевич Пушкин, Михаил Александрович Шолохов гэсэн нэрийг Монголоор Пуушкин овогт Сергейгийн хүү Алексаандр, Шоолохов овогт Алексаандрын Михаил гэж бичвэл зохилтой. Манайхан үүнийг ялгаж салгаж ойлгуулдаггүйгээс, тэр үед ургийн овгоо хэрэглэдэггүй байснаас, бидний үеийнхнийг ЗХУ-д сурч байхад Оросууд өөрийнхээрээ ойлгон, эцгийн нэрээр дуудаж, Дорж овогтой Болд гэдэг хүнийг “Доржийн Б” гэж заншсан байдаг байлаа. Англи хэлтэй улсууд захидал зэргийг бичихдээ хүний нэр, овогноос эхлэн хаяг, хот, улсыг “Рообэрт Жооносана.
Худалдааны зуучлагч. 34/27 тоот. Лийтл Жоорж гудамж. Төвийн дүүрэг. Индианапоолис хот. Индиана муж улс. АНУ.” бичдэг бол Монголоор “Монгол улс. Хэнтий аймаг. Өндөрхаан хотын Номын дэлгүүрийн эрхлэгч, Боржигон овогт Доржийн Болд” гэж бичдэг. Монгол хэлний зарим нэр томъёог оноохдоо уг нэр гадаад хэлэнд хэрхэн буухыг бас бодолцмоор надад санагдана. Бидний сайн мэдэх МҮОН-ийн телевиз лоогоон дээрээ нэрээ Англиар “MNВ” гэж товчилсон харагддаг. Тэгэхээр энэ чигт нь орчуулбал Монгол орныг мэддэггүй харь хүмүүс “олон нийтийн” буюу “рublic” гэдэг тодорхойлолт байхгүйгээр “Монголын үндэсний нэвтрүүлэгч” гэж ойлгоно. Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд буй “The governor’s office of Ulaanbaatar city the capital of Mongolia” гэсэн хаягийг Монгол руу буулгавал “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар” гэж, “The presidium of the Ulaanbaatar citizens representatives khural (city council)” гэснийг Монгол руу буулгавал “Улаанбаатарын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид (хотын зөвлөл)” гэж буухаар байгаа нь түүний яг дэргэд нь бичсэн, эх хэлэндээ бидний нэрлэдэг нэрнээс зөрж байна. Нийслэлийг Англиар “capital” гэхээс гадна “metropolis” гээд нийслэлд хамаарах зүйлийг “metropolitan” гэдэг.
Энэ үгээр оноовол илүү дөхүү буух бус уу? Гадаад хэлнээс бусдаасаа илүү сайн орчуулдаг байх даа гэж бодож явдаг “Eagle TV”-ийн мэдээллийн хөтөлбөрөөр нэгэнтээ “Лондоны метрополитан цагдаагийн газар…” гэж ярьж байхыг сонсоод арай ч дээ гэж бодсон. “The metropolitan governor’s office of Mongolia” гэсэн байсан бол “Метрополитан засаг даргын тамгын газар” гэж орчуулах байсан байх даа. Мөн “Шүүхийн шинжилгээний үндэсний төв” гэсэн нэрийг Англи руу энэ чигт нь буулгавал “The national centre of the court examination” гэж, харин Орос руу буулгавал “Национальный центр судебных исследований” гэж тус тус орчуулна. Орос дээрээ ойлгомжтой сонстож байгаа нь “судебный” гэдэг үгийг ойлгосноос тэр. Хэрэв гадаад хэлтэй холболгүйгээр ойлговол шүүх гэдэг үгний нэг утга шүүн таслах ажиллагаа мөн ч бидний ойлгуулах гэсэн, энд байвал зохих “forensic” буюу “криминалистикийн” гэдэг ухагдахуун Англи хэлээр ч, Монгол хэлээр ч бидэнд буухгүй байна. Хэрэв “forensic” гэдэг үгийг тайлбар тольноос харвал: “1. Хуулийн асуудал, цагдаагийн мөрдөн байцаалтад туслахаар хийж буй шинжлэх ухаанлаг судалгаанд хамаарах, 2. шүүн таслах, эсвэл хуульд ашиглах буюу холбогдох” гэж; харин “криминалистик” үг: “Гэмт хэрэгт холбогдолтой объект, эд зүйлс” гэсэн буюу адил утгатай байгаа. Тэгэхээр Оросууд “судебный” буюу “шүүн таслах ажиллагааны, хууль зүйн” гэж төрөлх хэлээрээ, “криминалистический” буюу криминалистикийн гэж гадаад хэлнээс үүсэн орж ирсэн үгээр нэрлэдгийг манай ядуу орчуулагчид “шүүхийн” гэж өрөөсгөл утгаар орчуулснаас ийнхүү эх хэлний утгаасаа холджээ.
Монгол хэлний онцлог болон ахуйтай холбоотой, мөн л Орон судлалд хамаарах, өөр ямар ч хэлэнд буухааргүй зарим хэллэг байдаг болов уу гэж би санадаг. Манайхны “За тэгээд тарган тавтай зусаж байна уу?” хэмээх мэндчилгээг “And well, do you spent the summer well?” гэх буюу “Ну как вы там, хорошо ли ваша летовка?” гэх мэтээр орчуулбал утга алдахгүй бууна. Түүнээс яг байгаа үгээр нь “And well, do you spent the summer comfortablу and fatly?” гэх буюу “Ну как вы там, уютно ли, толсто ли летуете?” гэх мэтээр үгчлэн орчуулбал уг хэлээр ярьдаг хүмүүс огт ойлгохгүй, уурлан хүлээж авахаар хэллэг болно. Сонирхогч миний нүдээр харахад иймэрхүү зүйлийг анзаарч байхад мэргэжлийн орчуулагч нарт мөн ч их юм байдаг байхдаа гэж, хэдий тийм боловч, бас ч нэмэр болох болов уу хэмээн, санаанд орсон зүйлээ чадан ядан буулгав. Авах гээхийг уншигч таны мэргэн оюун мэдсү.

Шүлгийн орчуулгын уралдаан боллоо

IMG_1332 Энэ хичээлийн жилээс ХИС дээр оюутнуудын дунд орчуулгын клуб ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан ХСС-аас нийт оюутнуудын дунд шүлгийн орчуулгын уралдааныг зохион байгуулжээ.
Уралдаанд 50 орчим оюутан оролцож ХИС-д судлан үздэг долоон гадаад хэлээр бичсэн шүлгүүдээс сонгон орчуулж, хэл соёлын мэдлэг, орчуулах авъяас чадвараа сорьсон байна. Тус уралдааны 1-р байрыг Д. Энхмаа (2-4 хятад хэл) , Г. Анударь (япон хэл), М. Төгөлдөр (3-16 орос хэл), О. Энхтүвшин (3-5 франц хэл), Н. Лхагвадулам (1-5 герман хэл), Б. Баатархүү (4-4 англи хэл) нар, 2-р байрыг Б. Оюундэлгэр (1-1 англи хэл), Э. Жаргалмаа (герман хэл), С. Дашсүрэн (2-4 хятад хэл), Б. Өлзийтэгш (2-12 япон хэл), М. Онон (2-7 франц хэл), О. Мишээл (3-11 орос хэл) нар, 3-р байрыг Ц. Боролдой (2-3 орос хэл), Б. Түвшинзаяа (2-5 франц хэл), Д. Санчир (2-3 хятад хэл), Э. Энх-Амьдрал(4-12 хятад хэл), Х. Жаргалмаа (3-3 англи хэл) нар тус тус эзэлж гадаадын уран зохиолын ном, толь бичгээр шагнуулсан байна.
Орчуулгын клубээс ирэх улиралд богино өгүүллэг орчуулах уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх бусад олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Тус клуб орчуулах мэдлэг чадвараа дээшлүүлэх, орчуулга судлалын чиглэлээр судалгааны ажил хийх, авъяас билгээ практикт сорин үзэх сонирхолтой оюутнуудыг түлхүү хамруулан ажиллах юм байна.